ТАНИЛЦУУЛГА

2016-11-03 16:40:00

KOrlm81oZF.jpg“Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийг 1998 онд УИХ-ын гишүүн асан Г.Ганхуягийн санаачлагаар “Орон нутгийн удирдлагын хөгжил” сан, мэргэжлийн багш, эрдэмтэд, бизнесийн болон төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Гэгээрлийн сайдын 202 тоот тушаалын дагуу байгуулсан.

Менежментийн буюу удирдахуйн ухааны чиглэлээр дагнасан мэргэжилтэн бэлтгэдэг төрийн бус өмчийн анхны сургуулиуд нэг болох тус сургууль нь анх Монгол Улсын Засгийн Газрын захиалгаар Төрийн захиргааны удирдлагаар мэргэшсэн 50 ажилтан бэлтгэх төслийн сургалтыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын академитай хамтран амжилттай явуулж, сургалтынхаа үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, дээд боловсролын сургалтын байгууллагын үндсийг тавьсан түүхтэй.

Эдүгээ төрийн захиргааны удирдлага, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, маркетингийн удирдлага, компьютерийн програм хангамж мэргэжлээр 4 жилийн өдөр, Төрийн захиргаа, Хүний нөөцийн удирдлагаар 1,5 жилийн эчнээ, Нягтлан бодох бүртгэлээр 3,5 жилийн эчнээ, Бизнесийн удирдлага, Боловсролын удирдлагаар магистрын сургалтуудыг явуулдаг. Төрийн захиргаа, бизнесийн удирдлагын 2 үндсэн тэнхим, гадаад хэлний аудио, видео мэдээллийн кабинет, компьютер интернетийн лаборатори, хүний нөөц, маркетинг, санхүү, төрийн захиргааны мэргэжлийн ангиуд, эрх зүйн клиник сургалтын төв болон эко танхимтай.

2009 онд Баянзүрх дүүрэгт хичээлийн зориулалтаар 5 давхар 1150м2 талбайтай барилга ашиглалтанд орж сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, багш, ажилчид, суралцагчдын ажиллах, суралцах таатай боломжийг бий болгосон.

KDyvMp4QXZ.jpgЭрхэм зорилго: Менежмент, эдийн засгийн шинжлэх ухааны цэгцтэй мэдлэг-ийг орчин үеийн дэвшилтэт техник технологи арга барилыг ашиглан чанартай сургалт-аар сургаж харилцааны болон ёс зүйн өндөр чадвартай, удирдах арга барил эзэмшсэн чадварлаг мэргэжилтэн-г бэлдэхэд оршино.

Зорилго 1: Сургалтын орчин, материаллаг баазыг бүрдүүлэх, сургуулийн менежментийг сайжруулах,

Зорилго 2: Багшлах боловсон хүчин, хүний нөөцийн төлөвлөлтийг боловсронгуй болгох

Зорилго 3: Сургалтын орчин үеийн технологийг нэвтрүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлж, хөтөлбөрийг практиктай холбох

Зорилго 4: Суралцагчдын хэрэгцээг хангах, тэдний хандлагыг бий болгох, төгсөгчдийн эрэлтийг нэмэгдүүлэх

Зорилго 5: Сургуулийн харилцаа холбоо үйл ажиллагааг өргөтгөх, тэлэх

Уриа: “Цэгцтэй мэдлэг, чанартай сургалт, чадварлаг мэргэжилтэн





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан