Санхүүгийн менежмент

2016-11-04 11:03:00

Санхүүгийн менежмент

oznjBOfvFu.jpg

Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хийх чиглэлээр төр, бизнесийн салбарт ажиллах ба дээрх чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр ажиллахад шаардлагатай мэдлэг чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Мэргэжлийн ур чадвар

  • Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх

  • Анхан шатны болон Санхүүгийн менежментийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах

  • Байгууллагын үндэслэн хөрөнгө оруулалтын болон санхүүгийн шийдвэр гаргалт төлөвлөлт хийх, санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах

  • Үнэт цаасны болон даатгал, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн аливаа шийдвэр гаргах, байгууллагын бэлэн мөнгөний удирдлага, санхүүгийн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх

·         Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлэлийн шалтгааныг шинжилж, дүнэлт өгөх

Бусад ур чадвар

·         Бизнес төлөвлөгөө болон төсөл боловсруулах чадвартай

·         Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн

·         Интернэт болон сүлжээний орчинд ажиллах чадвартай

·         Хувийн менежмент

·         Илтгэх ур чадвар эзэмшсэн

·         Хууль эрхзүйн мэдлэгтэй

·         Харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай

·         Албан бичиг хөтөлж, боловсруулах чадвартай

·         Англи хэлний мэдлэгтэй

Ажлын байр

  • Арилжааны банкуудад теллер, ахлах теллер, нягтлан, ахлах нягтлан, эдийн засагч, эрсдэлийн шинжээч, санхүүгийн шинжээч

  • Даатгалын байгууллагад бүртгэл, санхүүгийн ажилтан, эрсдэлийн шинжээч, даатгалын зуучлагч

  • Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Сангийн яам, Хөгжлийн банк, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хянан шалгагч, эдийн засагч, судлаач, улсын байцаагч

  • ББСБ-уудад эдийн засагч, хянан шалгагч, санхүүгийн шинжээч, зээлийн эдийн засагч, эрсдэлийн шинжээч

  • Брокер, дилерийн компанид брокер, дилер, эрсдэлийн шинжээч, эдийн засагч

  • Бизнесийн байгууллагуудад санхүүгийн менежер, шинжээч

  • Уул уурхай, Барилга, Худалдаа Бизнесийн салбарт эдийн засагч, санхүүгийн ажилтан, зөвлөх, эрсдэлийн шинжээч





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан