Төрийн захиргаа удирдлагын тэнхим

2016-11-14 11:13:00

XyIiTGyH8n.jpg

Төрийн захиргааны удирдлагын тэнхим нь 1998 онд тус сургууль үүсгэн байгуулагдахад Төрийн захиргааны мэргэжилтэн бэлтгэж эхлэсэн цагаас суурь нь тавигдсан түүхтэй ууган тэнхим билээ.

Тэнхимийн эрхэм зорилго

Сургуулийн стратегийн хөгжлийн ойрын болон дундын хэтийн төвшинд эрхэм зорилго, алсын хараа үнэт зүйлтэй уялдуулан төрийн захиргаа, хүний нөөцийн орчин үеийн чиг хандлагад нийцсэн онол-практикийн хосолсон сургалтаар оюуны болон нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Тус тэнхим нь төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн удирдлага, эрх зүй, англи хэл, компьютер, сэтгэл зүйн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр бакалаврын өдөр, эчнээ, магистрын сургалтын үйлчилгээ үзүүлж байна. 2015-2016 оны хичээлийн жил тус тэнхимд харъяалагддаг “Нийтийн удирдлага” хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн. Мөн тэнхимийн мэргэжлийн оюутнуудын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, идэвхитэй оролцуулах зорилгоор мэргэжлийн багш нар төрийн захиргааны удирдлагын “Цэц-Оюу” клуб, Хүний нөөцийн удирдлагын “Цэц менежер” клубыг оюутнуудтай хамтран удирдан явуулж байна.

Тэнхимийн нийт багшлах бүрэлдэхүүний эрдмийн зэргийг авч үзвэл 25% доктор багш нар, 25% докторант, 50% магистрын зэрэгтэй багш нар эзэлж байна.

Тэнхимийн багш нар

9Y9wkz71KD.jpg

 

             Т.Мөнхтуяа

 /Тэнхимийн эрхлэгч, магистр/

 

 

         Б.Мөнхбат

              /Магистр/

         Б.Нарангэрэл

              /Магистр/

         Э.Энх-Амар

              /Магистр/

            В.Эрдэнэбат

              /Магистр/

 
 

 





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан