“Цэцэн маркетер” клуб

2016-11-14 13:23:00

“Цэцэн маркетер” клуб нь Орчин үеийн маркетингийн менежментийн хандлага, үзэл баримтлал, арга хэрэгсэл, функц, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, маркетингийн менежмент мэргэжлийг сонгон суралцагчдыг мэргэшүүлэх зорилгоор 2011 онд Маркетингийн менежментийн багш, оюутнуудын санаачлагаар Бизнесийн удирдлагын тэнхимийн дэргэд байгуулагдсан. Маркетингийн багш, докторант Г.Олзбаяр, Маркетингийн багш, магистр Г.Төрбат нар зөвлөж, тухайн мэргэжлийн оюутнууд үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Маркетингийн менежментийн онолын мэдлэгийг бататгах, практик үйл ажиллагааны аргыг судлах, хэрэглэх чадвар эзэмших,

  2. Маркетингийн менежментийн мэргэжлийн үг хэллэгүүдийг хэвшүүлэх,

  3. Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэжлийн чиглэлээр явуулах,

  4. Албан болон албан бус харилцааны соёлд суралцуулах,

  5. Бие даан болон багаар суралцах, ажиллах арга барилыг төлөвшүүлэх,

  6. Маркетингийн менежментийн судалгаа, шинжилгээний программууд дээр ажиллах чадвар эзэмших,

“Цэцэн маркетер” клуб нь нийт багш, оюутнуудыг  Маркетингийн мэргэжлийн лекц, семинарт хамруулах, “Маркетингийн улсын олимпиад”-д шилдэг оюутнуудыг амжилттай оролцуулах, танин мэдэхүйн ба мэргэжлийн асуулт, хариултын “Алтан хонх” тэмцээн, Дэлхийн ба Монголын шилдэг зар сурталчилгааны шторкуудтай танилцах, өөрсдөө зар сурталчилгааны шторк боловсруулах “Реклам залгигчдын өдөрлөг”, Багш, оюутнуудын санаачлагаар судалгаа, шинжилгээ хийх ажлуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, хэвшүүлээд байна.

 





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан