“Мэргэн Санхүүч” клуб

2016-11-14 13:26:00

“Мэргэн санхүүч” клуб нь 2011 онд Санхүүгийн удирдлагын багш, оюутнуудын санаачлагаар Монгол орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж чадахуйц бүх талын боловсрол эзэмшсэн хүмүүнлэг энэрэнгүй үзэлтэй манлайлагч залуучууд  болох зорилгын хүрээнд Бизнесийн удирдлагын тэнхимийн дэргэд байгуулагдсан. Санхүүгийн багш, магистр Н.Батцэцэг, Санхүүгийн багш, Г.Өлзийбаяр нар зөвлөж, тухайн мэргэжлийн оюутнууд үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

Санхүүгийн удирдлагын онолын мэдлэгийг бататгах, практик үйл ажиллагааны аргыг судлах, хэрэглэх чадвар эзэмших,

  1. Санхүүгийн удирдлагын мэргэжлийн үг хэллэгүүдийг хэвшүүлэх

  2. Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэжлийн чиглэлээр явуулах

  3. Албан болон албан бус харилцааны соёлд суралцуулах

  4. Бие даан болон багаар суралцах, ажиллах арга барилыг төлөвшүүлэх

  5. Санхүүгийн удирдлагын судалгаа, шинжилгээний программууд дээр ажиллах чадвар эзэмших

Бид “Цагийг удирдах чадвар”, “Санхүүг удирдах чадвар”, “Хэл яриагаа удирдах чадвар”, ” Эрүүл бие зөв төлөвшил”, “Хандлагаа удирдах чадвар”, “Жинхэнэ авьяас чадвараа таньж мэдэх арга” зэрэг сургалтуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, хэвшүүлээд байна.





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан