"Цэц менежер" клуб

2016-11-15 15:40:00

Хүний нөөцийн удирдлага мэрэгжлийн “Цэц менежер” клуб нь Төрийн захиргааны удирдлагын тэнхмийн харъяанд мэргэжлийн оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

Клубын эрхэм зорилго:

Хүний нөөцийн менежментийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын удирдахуйн ухааны онол-практикийн мэдлэг, ур чадварыг батжуулах, тэдний хандлагыг төлөвшүүлэхэд оршино.

Уриа

Бид эрин цагийг хөтлөгч “Цэц менежерүүд”

Үйл ажиллагааны чиглэл:

  • Хүний нөөцийн онол арга зүйн мэдлэгийг бататгах /Лекторын сургалтуудад тогтмол хамруулах, мэргэжлийн тэмцээн уралдаанд бэлтгэж оролцуулах/

  • Практик үйл ажиллагааны аргыг судлах, хэрэглэх чадвар эзэмшүүлэх

  • Хүний нөөцийн менежментийн мэдээлэл боловсруулах судалгааны болон хэрэглээний програмыг эзэмшүүлэх /Green ERP, Survey Monkey, Powtoon/

  • Албан болон албан бус харилцааны соёлд суралцуулах

  • Хичээлээр дамжуулан оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэжлийн чиглэлээр явуулах





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан