Нягтлан бодох бүртгэл

2016-11-21 11:45:00

       НЯГТЛАН  БОДОХ  БҮРТГЭЛ

Байгууллагын дансны мэдээллийг бүрдүүлэн санхүүгийн ажил гүйлгээг баримтжуулж бүртгэлд тусгах, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг нэгтгэх баланс орлогын тайлан болон бусад тайлангуудыг бэлтгэх, дүн шинжилгээ хийх, боловсруулах, тайлагнах чадвар бүхий мэргэжилтэн байна.

Нягтлан бодох бүртгэлээр мэргэжсэн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь төрийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагууд, санхүү, татвар, хяналт, даатгалын төв орон нутгийн албадууд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжлийн болон сургалт, судалгааны ажил эрхэлж болно.

Нийтлэг шаардлага

  • Шинжлэх ухааны болон мэргэжлийн судалгааны аргуудыг хэрэглэж нийгмийн шинжтэй үйл явдал асуудлыг шинжлэх ухаанаар задлан шинжлэх, орчин үеийн мэдээлэлийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвартай байх         

  • Нийгмийн үнэ цэнэт зүйл, ёс зүй эрх зүйн хэм хэмжээг мэддэг. Энэ мэдлэгээ амьдралд, үйл ажилгаандаа хэрэглэх ба Эрүүл мэнд, бие бялдартаа анхаарал тавьж, хөгжүүлэх чадвар дадлыг эзэмшсэн байх

  • Багаар хамтран ажиллахад бэлэн, харилцааны соёлтой, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх

Мэдлэг

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, математик статистик, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг болон Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага, маркетинг, менежмент зэрэг мэргэжлийн суурь мэдлэг

  • Бизнесийн удирдлага, зохион байгуулалт төлөвлөлт, бизнесийн ‎‎эрх зүй, мөнгөний онол, Зардлын бүртгэ‎л, зардлыг төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах, Санхүүгийн бүртг‎э‎л, нягтлан бодох бүртгэ‎лийн олон улсын болон үндэсний стандарт, бүртгэлийн технологи ажиллагаа, мэдээллийн систем, санхүүгийн программ хангамж, санхүү, татварын болон удирдлагын болон санхүүгийн тайлан бэлтгэх, нягтлан бодох бүртг‎элийн ажилтаны м‎э‎ргэжлийн ёс зүйн талаарх онолын мэдлэгтэй байх

  • Онолын мэдлэгт тулгуурлан тоон болон статистик шинжилгээний аргуудыг ашиглаж санхүүгийн тайлагналын үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж, дүгнэлт өгөх, зөвлөмж, тайлан боловсруулах

  • М‎‎эдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютерээр боловсруулах;

Чадвар.

  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэ‎‎лийг олон улсын болон үндэсний стандартын дагуу хөтөлж санхүүгийн тайлан гаргах, Нягтлан бодох бүртг‎элийн м‎эдээллийн систем, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүл‎эн боловсруулж мөрдүүлэх; байгууллагын гадаад болон дотоод хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн зөв санхүүгийн мэдээллээр хангах

  • Үйлдв‎эрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа, дүгнэлт, мэдээ тайлан гаргах, санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилг‎э‎э хийж, өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах;

  • Санхүү, банк, татварын болон бусад харилцагч байгууллага, хүмүүст‎эй тооцоо нийлж, үлд‎‎эгдлийг баримтжуулах, тайланг шалгаж хүл‎ээн авах, аудитаар баталгаажуулах, тайлангийн үзүүл‎‎элтүүдийн хэлбэлзлэлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх;

  • Хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын багц хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсний тооцооллыг үйлдэх, хянах, санхүү, банк, татвар, даатгал, хяналт, аудитын байгууллагад м‎‎эргэжлийн дагуу ажиллах; 





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан