"Цэцээ Гүн" менежментийн дээд сургуулийн багш, ШУ-ны доктор, профессор Г. Цэдэндагва "Монгол улсын гавъяат багш" цол тэмдэгээр шагнууллаа

2017-02-24 17:16:00

    

         IboqCzNaoT.jpg

      "Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Г.Цэдэндагвад Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат Багш” цол хүртээснийг өнөөдөр төрийн ордонд гардууллаа. Доктор, профессор Г.Цэдэндагва нь багш хэмээх эрхэм дээд ажил үйлсийнхээ гарааг Намын Дээд Сургуулиас эхэлж, Улс Төрийн Дээд Сургууль, Төр Нийгэм Судлалын Академи, МУИС, “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургууль зэрэг дээд боловсролын байгууллагад 50 орчим жил тасралтгүй багшилж, олон арван шавь нараа ажил амьдралын замд нь хөтлөн оруулсан нэр хүндтэй багш, сурган хүмүүжүүлэгчдийн нэг билээ.

          Тэрбээр Эдийн засгийн шинжлэх ухааны салбарт жинтэй хувь нэмэр оруулж, судалгаа шинжилгээний арга зүйн олон арван бүтээл гаргасаны зэрэгцээ олон залуу судлаачдын эрдмийн ажлыг гардан удирдаж, бэлтгэн гаргадаг шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн юм. Мөн багшлах болон шинжилгээ судалгааны нөр их ажлынхаа хажуугаар төр түмнийхээ итгэлийг хүлээн хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их хурлын гишүүнээр сонгогдож, УИХ-ын Эдийн Засгийн Бодлого, Дэд Бүтцийн Хөгжлийн Байнгын Хорооны даргаар ажиллаж байхдаа "Үнэт цаасны тухай", "Эрчим хүчний тухай" зэрэг олон хууль тогтоомжийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд биечлэн оролцож, төр нийгэм хууль эрх зүйн бодлого тодорхойлох нарийн төвөгтэй, хариуцлагатай ажил үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн төрийн түшээ билээ.

         Монгол Улсын гавьяат багш Гүржавын Цэдэндагва багшдаа “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуулийн эрдмийн хамт олон, оюутан залуус болон үе үеийн шавь нарынх нь өмнөөс эрдмийн их үйлсэд нь амжилт бүтээлийг хүсэж, урт насалж удаан жаргахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. Таныг болон танай гэр бүлийг номын цагаан буян өнө мөнхөд ивээж, эрдмийн авшиг орших болтугай.

         Монгол Улсын гавъяат багш Гүржавын Цэдэндагва багшдаа “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуулийн эрдмийн хамт олон, оюутан залуус болон үе үеийн шавь нарынх нь өмнөөс эрдмийн их үйлсэд нь амжилт бүтээлийг хүсч, урт наслаж удаан жаргахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. Таныг болон танай гэр бүлийг номын цагаан буян өнө мөнхөд ивээж, эрдмийн авшиг орших болтугай.

   “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуулийн хамт олон

                                                                                                          

knWjaknAAf.jpg

MKhrey8KjM.jpg

Kif2uHgVvF.jpg

HtcWtCgbO1.jpg

 

 

 

 

 

 

                                                                





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан