Тэтгэлэг, хөнгөлөлтүүд

2017-03-31 16:27:00

Тэтгэлэгтэй хөтөлбөр, төлбөрийн хөнгөлөлтүүд:

  1. Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд бүрэн хамрагдах боломжтой.

  2. Жил бүр үүсгэн байгуулагч “ОНУХ” сангийн нэрэмжит сургалтын төлбөрийн 50% хүртлэх тэтгэлгийг 10 оюутанд үзүүлнэ.

  3. Жил бүр Монгол-Солонгосын Намъянжу-Монгол боловсролыг дэмжих сангийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгт хөтөлбөрт 10 оюутан хамрагддаг.

  4. “Цалинтай оюутан” хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой.

  5. Орон нутгаас элсэгчдэд зориулсан онцгой хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой.

  6. Оюутан бүх хичээлдээ  2 улирал дараалан онц /А/ дүнтэй суралцвал 5 хувь, 3 улирал бол 10 хувь, 4 улирал бол 15 хувь, 5 улирал бол 20 хувь, 6 улирал бол 50 хувь,

  7. Хагас ба бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдрал /амьдралын гачигдал/-тай боловч сурах, боловсрол мэдлэг эзэмших чинхүү сонирхол, авъяастай хүүхдийг 100 хүртэл хувь эсвэл 1 дүгээр ангид 100 хувь, 2 дугаар ангиас эхлэн суралцах идэвх сонирхол, сурлагын амжилтыг нь харгалзан шатлалтайгаар 100 хүртэл хувь,

  8. Улсын чанартай тэмцээнд амжилт гаргавал 5-20 хувь, олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргавал 20-100 хувиар тус тус сургалтын төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлт, бусад урамшууллыг үзүүлдэг.





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан