"Хүмүүн баялгийн хөгжил" сэдэвт илтгэлийн 6-р уралдааны урилга /удирдамж, анкет/

2017-04-10 15:54:00

“Цэцээ Гүн” Менежментийн дээд сургууль нь жил бүр  эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг их, дээд сургуулидын дунд уламжлал болгон зохион байгуулж  багш, оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжин, нийтийн хүртээл болгоход тодорхой хувь нэмэр оруулж ирсэн билээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг  6 дахь жилдээ,үүнээс  3 дахь жилдээ  тус сургуулийг үүсгэн байгуулагч,  Монгол улсын гавьяат багш, доктор/Ph.D/,  профессор Нанзадын Цэндийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Илтгэлийн уралдааны зорилго: Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр сургалт явуулж байгаа их, дээд сургуулиудын багш, оюутан, суралцагчдын  судалгаа шинжилгээний бүтээлч хандлагыг дэмжин  урамшуулах, судалгаа шинжилгээний ажлыг нь шинэ утга санаагаар баяжуулах,   нийтийн хүртээл болгох замаар менежментийн орчин үеийн хөгжилд   бодит хувь нэмэр оруулахад оршино.

Хамрах хүрээ: Менежментийн чиглэлээр сургалт явуулж буй  их, дээд сургуулиудын багш, профессорууд, оюутан суралцагчид, судлаачид,  эрдэм шинжилгээний ажилтнууд болон бизнесийн байгууллагын хүний нөөцийн менежерүүдэд нээлттэй. Энэ удаагийн  эрдэм шинжилгээний хурал нь

  • Багш

  • Оюутан гэсэн төрлөөр явагдана.

Илтгэлийн уралдааны сэдэв:  “Хүмүүн баялгийн хөгжил”

Нэг: Илтгэлийн уралдааныг зохион байгуулах журам:

Уралдаан 2 үе шаттайгаар явагдана.

Нэгдүгээр шат:  2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 10.00 цагт илтгэлүүдийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй  комисс танилцан шүүж, дараагийн шатанд багшийн 5, оюутны 10 илтгэлийг шалгаруулна.

Хоёрдугаар шат: 2017 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн 10:00 цагт БЗД-ийн Засаг Даргын Тамгын Газрын ёслол хүндэтгэлийн танхимд 1 дүгээр шатнаас шалгарсан илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг тодруулна. /Илтгэлийг шалгаруулахдаа нэг ба хоёрдугаар шатны үнэлгээг  нэгтгэн гаргана./

Уралдаанд ирүүлэх материал,  бүртгэлийн хугацаа:

Илтгэлийг хэвлэмэл болон File хэлбэрээр 2017 оны 4 дүгээр сарын 17-ноос 2017 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 10:00-16:00 цаг   хүртэл “Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийн 302 тоот өрөөнд Төрийн захиргааны удирдлагын тэнхмийн  эрхлэгч Т.Мөнхтуяад биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлтэй холбоотой мэдээллийг 70162668, 88109268 утсаар авч болно.

  1. Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхийг хориглох ба буцааж олгохгүй.

  2. Бүртгэлийн хураамж  багш 40,00, оюутан 30.000  төгрөг байх ба бэлнээр эсвэл сургуулийн Хаан банк 5032717140 тоот дансанд шилжүүлж баримтаа авчирна.

  3. II шатанд шалгарсан илтгэгчдэд E-mail болон утсаар мэдэгдэнэ.

  4. Уралдаанд ирүүлсэн илтгэлийн хамт

    1. Сургуулийн албан тоот /Тодорхойлолт/

    2. Анкет /www.management.edu.mn сайтаас анкет авч бөглөнө үү/

    3. Оюутны үнэмлэхний хуулбар  /Ажлын үнэмлэх/

    4. 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг

    5. Бүртгэлийн хураамж  багш 40,000, оюутан 30.000  төгрөгийг тушаасан байна

    6. Илтгэлийн File-ийг tsetsee-goun@management.edu.mn хаягаар явуулах.

Хоёр. Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага

Багш:

  • Илтгэл нь  хурлын  ерөнхий сэдвийн хүрээнд байна;

  • Менежментийн хөгжлийг тодорхойлогч  хүчин зүйлүүд , шинэ парадигмийн үндсэн бодомжуудыг хөндсөн байх;

  • Менежментийн орчин шинэ парадигмд дэвшүүлэн байгаа асуудал, зорилгуудыг  шинжлэх ухааны судалгааны тодорхой  хандлага, арга зүйд тулгуурлан боловсруулж  хүлээгдэж буй үр дүнг тодорхойлон, баталсан байх;

  • Өөрийн орны  байгууллагуудын өөрчлөлт, менежментийн хэв маягийн өөрчлөлттөй уялдуулсан, дэвшүүлж буй асуудлыг  нарийвчлан боловсруулж асуудлыг томъёолсон байх;

  • Менежментийн орчин үеийн асуудлыг онол-парактиктийн уялдаа холбоог  мэдээллийн өргөн агуулгатай судалгаанд  тулгуурлан боловсруулсан байх;

  • Илтгэл бүр тухайн шинжлэх ухааны онол арга зүйн хүрээнд эсвэл хэрэглээний хүрээнд шинэлэг санааг дэвшүүлсэн байх;

  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй, судалгааны өргөн мэдээлэлд үндэслэсэн байх.

Оюутан:

  • Илтгэл бүр эрдэм шинжилгээний ажлын удирдагчтай байна;

  • Менежментийн  орчин үеийн парадигмийн үндсэн  чигийг  судалгаа шинжилгээний ерөнхий хандлага, арга зүйд тулгуурлан судалсан байх;

  • Шинжлэх ухааны хүлээгдэж буй үр дүнг тодорхойлохдоо тэдгээрийг шийдвэрлэх арга замыг нэгтгэн тодорхойлсон байх;

  • Илтгэл нь шинжлэх ухааны найруулга, хэллэг нэр томъёоны хувьд ойлгомжтой, цэгцтэй байх;

  • Бусад судлаачдийн  санааг шууд болон  дам давтахгүй байх;

  • Илтгэх ур чадвартай байх;

  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй, судалгааны өргөн мэдээлэлд үндэслэсэн байх.

Гурав. Илтгэлд тавигдах техникийн  шаардлага:

  • Илтгэлийг 8-10 нүүрэнд багтаасан байх;

  • Илтгэлийн мөр хоорондын зай 1.5, цаасны хэмжээ А4, зүүн талаас 3см, бусад талаас 2см, фонд - Times New Roman, үсгийн хэмжээ – 12-оор /MS Word/ бичигдсэн байх;

  • Илтгэлд 7-8 түлхүүр үг орно.

  • Илтгэл нь гарчиг, хураангуй, түлхүүр үг, агуулга, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгүүдэс бүрдсэн байх бөгөөд  илтгэх хугацаа 10 минут, асуулт хариулт 5 минут үргэлжилнэ.

  • Фото зураг, зурагт хүснэгтүүд нь зөвхөн хар, цагаан өнгөтөй байна.  Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртөй тэнцүү байх буюу 85% -иас багагүй байх; 

  • Техник хэрэгсэл заавал ашигласан байх.

Дөрөв. Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах  шинжлэх ухааны шаардлага: 

  • Шинэлэг санаа дэвшүүлж,  хэрэгжих боломжийг тодорхойлсон байх;

  • Сэдвийн ерөнхий агуулгатай тохирсон, нийцсэн \сэдвийн дагуу \байх;

  • Тоон болон стандартын ишлэл хэрэглэсэн байх;

  • Тодорхой судалгаанд тулгуурласан байх;

  • Шинжлэх ухааны найруулга зүйд нийцсэн байх;

  • Агуулга нь товч тодорхой, бусдын санааг давтахгүй байх;

  • Илтгэх, мэтгэлцэх ур чадвартай байх.

Зургаа.  Шагнал урамшуулал:

Багш, судлаач:

1 дүгээр байр – 1  /Өргөмжлөл, 400.000 төгрөг/

2 дугаар байр – 1  /Өргөмжлөл, 250.000 төгрөг/

3 дугаар байр – 1  /Өргөмжлөл, 200.000 төгрөг/

Удирдагч багш:

            Удирдагч -1          / Батламж, дурсгалын зүйл/

1 дүгээр байр – 1  /Өргөмжлөл, 300.000 төгрөг/

2 дугаар байр – 1  /Өргөмжлөл, 200.000 төгрөг/

3 дугаар байр – 1  /Өргөмжлөл, 150.000 төгрөг/

Долоо: Бусад

Жич: Хамтран зохион байгуулагчид,  дэмжигчид, хувь  хүмүүс оюутан, багшийг өөрсдийн  шалгуураар  сонголт хийж  урамшуулна.  

Монгол улсын гавьяат багш, доктор/Ph.D/, профессор Нанзадын Цэндийн нэрэмжит "Хүмүүн баялгийн хөгжил"  сэдэвт илтгэлийн 6-р уралдаанд нийт их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Бүртгэлийн  анкетыг эндээс татна уу





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан