"ЦЭЦЭЭ ГҮН" МЕНЕЖМЕНТИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ДАРААГИЙН 20 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

2018-05-01 15:36:00

     Бид дээд боловсролын салбарынхаа түүчээ нь болох зорилгыг дараагийн 20 жилийн хөгжил хэмээн тодорхойлж, дэлхийд үнэлэгдэх боловсролыг Цэцээ гүний ноён оргилоор овоглуулах их ажлыг эхлүүлээд байнаа.

7619CNIzod.jpg            

Гүйцэтгэх захирал Г.Наранбатын "Хүмүүн баялгийн хөгжил" сэдэвт  эрдэм

шинжилгээний илтгэлийн уралдааныг нээж хэлсэн үг. 

      Сайн байцгаана уу                                                                                   

      Эрхэм хүндэт зочид, эрдэмтэн багш нар, судлаач оюутнуудаа
      Та бүхнийг “Цэцээ Гүн” Менежментийн дээд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүмүүн баялгийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд хүрэлцэн ирсэнд сургуулийн хамт олон, хамтран ажиллагч байгууллагуудын нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье
      Энэ жилийн уралдаан маань сургуулийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. Сургуулийн 20 жилийн ойн хүрээнд бид өөрсдийн таних тэмдэг нүүр царайгаа сайжруулж, оюутан суралцагч, багш ажиллагсад болон нийгэмд хандсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах, мөн цаашлаад сургуулийн дараагийн хорин жилийн хөгжлийг тодорхойлох зорилго тавин ажиллаж байна. 
     Хүнээр орлуулан ярих юм бол сургууль маань гар нь ганзаганд хөл нь дөрөөнд хүрч, хэтийн зорилгоо өөрийнхөө хэмжээнд тунгаан, хорвоо ертөнцийг ч гартаа багтах юм шиг санагддаг хорьж болдоггүй хорин насанд хүрчээ. Энэ тэгш сайхан ойгоо бид сургуулийн түүхийг бичилцсэн ахмад буурлуудаа хүндэтгэн дээдлэх, тэдний алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг болох доктор проффессор Нанзадын Цэндийн нэрэмжит энэхүү уралдаанаар албан ёсоор нээж байна. 
Сургууль маань менежментийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулсан өмнөх 20 жилийн хугацаанд нийтдээ 1300 орчим мэргэжилтэнг бэлтгэн гаргажээ. Өнөөдөр ахмад буурлуудын маань үүсгэн байгуулсан энэ сургуулийн дараагийн 20 жилийн хөгжлийг тодорхойлох үүргийг бид хүлээн ажиллаж байна. Миний бие сургуульдаа ажиллаад дөрвөн жил, гүйцэтгэх захиралаар томилогдон ирээд хоёр дахь төгсөлтөө хийх гэж байна. Энэ хугацаанд өөрийн нөөц бололцоог ашиглан сургуулийн гадаад харилцааг хөгжүүлэх ажилд түлхүү анхаарч ирсэн нь тодорхой үр дүнд хүрч дараагийн хичээлийн жилээс Япон, АНУ, ХБНГУлсын боловсрол сургалтын байгууллагатай хамтрсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Мөн Турк улсад төвтэй олон улсын их сургуультай хамтын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байнаа. Дэлхий боловсролыг дэргэдээсээ эзэмших томоохон боломж бидний урд нээгдээд байна. 
      Мөн бид дотоодын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг шат дараатай эхлүүлээд байгаа бөгөөд, үүний үр дүнд элсэн орсон оюутанг зөв боловсон хүмүүжилтэй,  улс орны ирээдүйн хөгжлийн түлхүүр болох хэмжээний онол арга зүй хосолсон мэргэжилтэн болгон төгсгөх боломж бий болоод байна. 
      Бид элсэн суралцаж байгаа оюутнууддаа суралцаж байх хугацаандаа нэр хүндтэй үйлчилгээний газруудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, тэнхэм дэх онолын сургалтаас гадна Монголын тэргүүлэх зэрэглэлийн аж ахуйн нэгжид дадлага, цагийн ажил хийн, сургалтын төлбөрөө өөрсдөө төлж, эзэмшсэн чадвар мэдлэг боловсролоо хөндлөнгийн шинжээчдээр үнэлүүлэн баталгаажуулж, төгссөнийхөө дараа тухайн байгууллагадаа дундаас дээш түвшний менежер болох хэмжээнд үнэлэгдэх боловсролыг чанартай цэгцтэй олгодог дээд боловсролын байгууллага болох зорилго тавин ажиллаж байна. 
Бид боловсролоороо үнэлэгдэх учиртай нийгэмд амьдардаг. Бидний хэрэгжүүлж эхэлсэн болон цаашид богино хугацаанд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа олон ажлууд маань зөвхөн оюутны чадвар чадамж, сургуулийн хөгжлөөр хязгаарлагдахгүй, улс орны хөгжил тэр дундаа дээд боловсролын салбарын жишиг болно гэдэгт би бат итгэлтэй байна. 
Бидний сургууль цомхон бүтэцтэй жижигхэн сургууль. Гэхдээ бид бие бага ч бэлчээр том гэдэг шиг дээд боловсролын салбарынхаа түүчээ нь болох зорилгыг дараагийн 20 жилийн хөгжил хэмээн тодорхойлж, дэлхийд үнэлэгдэх боловсролыг хатан Туулаа тольдон байдаг Цэцээ гүний ноён оргилоор овоглуулах их ажлыг эхлүүлээд байнаа. 
    Энэхүү том зорилгоо бид өнөөдрийн эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанаараа албан ёсоор зарлаж нээж байна. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаа нээгдсэнийг мэдэгдье 
      Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд оролцож буй эрдэмтэн багш нар, судлаач оюутан та бүхэнд амжилт хүсье

 

nRo1Q7oczB.jpg

 

NvFQFIzeH7.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9Ils1rsMoD.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

BHar6RyXcK.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

2boQadqOnb.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

TG1KlyA77G.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

TY8gTh0Qb7.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

Rs5ztkNtJ6.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

VS0xiPnjhv.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





Зургийн цомог

Видео мэдээ


© 2018. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан