Хичээлийн жилд зохиогддог үйл ажиллагаанууд

Багш нар хичээлийн бус цагаараа мэргэжлийн клубуудыг удирдах, давтлага өгөх ажлуудыг гүйцэтгэдэг. 

Энэ хичээлийн жилд тус сургуульд

·         Эрдэм шинжилгээ судалгааны “Цэц Оюу” клуб

·         Маркетингийн менежментийн “Цэцэн маркетер” клуб

·         Хүний нөөцийн удирдлагын “Цэц менежер” клуб

·         Гадаад хэлний “Volume клуб” үйл ажиллагаагаа явуулж байна.

Зарим тохиолдолд багш нарыг гадуур мэргэжлийн чиглэлийн дагуу төсөлд ажиллах, хичээл заах, лекц семинар унших, шүүгчээр ажиллах зэргийг сургууль дэмжиж байдаг. Оюутны дунд тогтмол зохион байгуулдаг ажлуудыг авч үзвэл:

·         Хичээлийн шинэ жилийн үеэр зохиогдох танилцах үдэшлэг

·         Хавар, намрын спортын тэмцээн

·         Авьяаслаг оюутан “ Урлагийн наадам”

·         Оюутны шинэ жилийн баяр

·         Оюутны эрдэм шинжилгээний хурал

·         Эрдэмтэн судлаач, багш  нарын төлөвлөгөөт лекц

·         Төгсөгчдийн баяр

·         Архи, архидалтын хор хөнөөлийн талаар лекц, ярилцлага

·         Мэргэжил сурталчлах өдрүүд

·         Оюутны өдөр

·         Мэргэжлийн спец лекц

·         Цасны баяр

·         Алжаал тайлах аялал

·         Түүхийн дурсгалт газар, музейн танилцуулгат ажил

·         ”Байгаль орчноо хамгаалья” сэдэвт ажил

·         Эрүүл мэндийн үзлэг

Дээрх арга хэмжээнүүдийг жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд эдгээртэй холбогдон гарах зардлыг сургуулийн жилийн төсөвт суулган тооцсоны дагуу хуваарилан оюутны байгууллагын үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлдэг болно.

Мөн “Dentament” шүдний эмнэлэг, Хавдар судлалын эмнэлэгтэй хамтран ажиллаж, өөрийн оюутнуудыг болон багш, ажиллагсдыг 10-30%-иар хөнгөлөлттэй үзүүлж, эмчлүүлж байна.

БЗД-ийн 10-р хорооны “Цэн оюу” өрхийн эмнэлэгтэй хамтран оюутнуудад эрүүл мэндийн мэдлэг олгох, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор эмэгтэйчүүд, БЗХӨ, нийгмийн халдварт өвчин, стрессийг арилгах арга зам сэдвээр лекцийг зохион байгуулж байна.

МОХолбоо болон нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих эрхийн дагуу нийтийн тээврээр зорчиж байна.

Хөтөлбөрүүд

Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Аливаа байгууллагын маркетингийн менежер нь зах зээл ба хэрэглэгчдийн судалгаа шинжилгээ хийж, байгуллагын хэрэглэгчдийг тодорхойлон, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий бо...

Дэлгэрэнгүй